Art Elegance Коллекц нь гар хатгамал болон хэвлэмэл зургуудыг хослуулан бүтээсэн өвөрмөц дэгжин загвар бүхий коллекц юм. Энэхүү коллекц нь дизайнерын өвөрмөц хэв маягтай зураг, дүрслэлүүдийг агуулдаг. Гар хатгамал нь өндөр ур чадвар, нарийн технологи шаарддаг бөгөөд хатгамалын тусламжтайгаар бусад техникээр хүрэх боломжгүй нарийн хээ, загварыг бий болгож болно. Art Elegance коллекцд гар хатгамалаас гадна дизайнерийн зурсан зурагнуудыг ашиглан хэвлэсэн зургууд байх бөгөөд хатгамалтай хослон тансаг байдлыг бий болгодог. Ерөнхийдөө Art Elegance Collection нь дэгжин, боловсронгуй, загвар зохион бүтээгчийн хэв маягийг тусгах зорилгоор бүтээгдсэн бүтээл юм.