"Монголын өдрүүд 2023" үзэсгэлэн яармагийн хүрээнд АНУ-д болох "Монголын бараа бүтээгдэхүүний экспо"-д Монголын хувцас загварын "Сэцэн фэшн" ХХК оролцох гэж байна. Экспорт Олон Улсын Худалдааны Төв, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, ЖДҮ-ийг хөгжүүлэх BEST хөтөлбөрүүдээс хамтран АНУ-ын Нью -Йорк хотноо 2023 оны 10-р сарын 15-наас 11-р сарын 10-ны хооронд Монголын өдрүүд 2023 үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэлээрээ Сэцэн Фэшн ХХК оролцох ба үзэсгэлэнд 2-3 коллекц танилцуулах юм. Энэхүү арга хэмжээ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ олон улсын худалдан авагчдад танилцуулах боломжоор хангагдсан тул тус компани АНУ-ын зах зээлд гарах боломжийг өөдрөгөөр харж байна.
Энэ нь "Сэцэн фэшн" ХХК-ийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн загварын зах зээлд нэрээ гаргах бас нэгэн чухал үе юм. Өвөрмөц дизайн, чанарыг эрхэмлэдэг тус компани нь олон улсын худалдан авагчдын анхаарлыг татаж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай. АНУ-д удахгүй болох үзэсгэлэн нь энэ чиглэлийн чухал алхам бөгөөд тус компани дэлхийн загварын салбарын тэргүүлэгч тоглогч болох зорилгодоо үнэнч байдгийг онцолж байна.